МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД БАГ ӨМНӨХӨӨСӨӨ ТЭС ӨӨР БАГ БОЛЖЭЭ, ТЭД...

2018-12-27  

Сүүлийн 2 тоглолтод Манчестер Юнайтед 5:1, 3:1 -ээр хожлоо. Жилийн турш бүдэрч, 7 хоногийн өмнө Жозе Моуриног өөрчилсөн Манчестер Юнайтед баг төрөл арилжжээ. Шинээр томилогдсон Оле Гуннарын удирдлага дор 8 гоол оруулж, 6 оноо авч, дээшээ тэмүүлж байна. -Погба бол Европ тивийн хамгийн шилдэг холбогч. Гэтэл түүнийг сүүлийн 18 сар тоглолтоос тусгаарласан. Багаас нь хөндийрүүлсэн. Түүнийг үл тоосон. Ийм зүйлийг хийж, түүнийг үл дэмжсэн хандлагыг өмнөх дасгалжуулагч гаргасан нь маш том алдаа байсан. Ливерпүүлд 3:1-ээр хожигдоход Погваг суулгасан. Түүнийг хүчийг огт ашиглаагүй. Харин би түүнд итгэж байна. Тэр ч үүнийгээ харуулсан. Өмнөх тоглолтод гоолын нөхцөлийг бүрдүүлж өгсөн бол, энэ удаа өөрөө 2 ч гоолыг шигтгэлээ. Би үнэхээр баяртай байна гэж баярласан сэтгэлээ барьж чадалгүй Оле Гуннар хэллээ.

Премьер Лигийн энэ долоо хоногийн хамгийн аз жаргалтай хүнээр Погба, Оле Гуннар нарыг нэрлэлээ. Тэдний хослол багийн уур амьсгалыг өөрчилж, унтарсан сэтгэлийг нь бадрааж чадсан байна.

Н.Сайнбилэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?