ХАЦУ БАШЁГИЙН БАНЗҮКЭГ ЗАРЛАЛАА

2018-12-29  

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо ирэх сарын 13-нд Токио хотноо эхлэх нэгдүгээр сарын тэмцээний банзүкэг зарлалаа.

Хацү башёд зодог тайлах эсэхээ шийдэх ёкозүна Кисэносато чансааг магнайлсан байна.

Баруун жигүүрийг ёкозүна Хакухо тэргүүлэх бол ёкозүна Какүрюү зүүний удаад эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн тэмцээнд сайн барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн сэкиваки цолтой барилдана. Мөн Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэх бол Чёошёома Г.Мөнхсайхан маэгаширагийн барууны 14 дүгээрт жагсчээ.

Түүнчлэн жюүрёо зиндаанд Монгол улсын таван бөх, макүшита зиндаанд найман бөх, санданмэд гурван бөх, жонокүчид хоёр бөх тус тус хүч сорихоор болжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?