ЧЕМБЕРЛЕЙН ГАНЦААРЧИЛСАН БЭЛТГЭЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

2018-12-29  

Английн шигшээ баг болон Ливерпүүл клубийн хагас хамгаалагч Алекс Окслейд Чемберлейн ирэх оны хоёрдугаар сараас эхлэн талбайд гарахаар болжээ.  

Өнөө жил 24 настай Чемберлейн өнгөрсөн дөрөвдгүгээр сард аваргуудын лигийн хүрээнд Италийн Рома клубийн эсрэг тоглох явцдаа өвдөгөө бэртээсэн юм.

Ливерпүүл клубийн дасгалжуулагч Юрген Клопп “Сайн мэдээ дуулгахад Чемберлейн ганцаарчилсан бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Гэхдээ түүнийг талбайд гаргах гэж яарахгүй. Бэртлээ бүрэн илааршуулж байж тоглолтод оролцоно. Ирэх оны хоёр юм уу гуравдугаар сараас багтайгаа нэгдэх байх” гэж ярьжээ.

Сонирхуулахад Ливерпүүл Английн премьер лигийн 51 оноотойгоор тэргүүлж байгаа юм. Мөн аваргуудын лигийн тэмцээний шилдэг 16-д шалгарч Германы Байерн Мьюнхен клубтэй учраа таараад байгаа билээ.   

Чемберлейн бэртлийн улмаас 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжсөн юм.  

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?