28 ЖИЛИЙН ДАРАА ЛИВЕРПҮҮЛ ДАХИН АВАРГЫН ЦОМОО ӨРГӨХ ҮҮ?

2018-12-31  

Английн том багийн нэг Ливерпүүл Премьер Лигт түрүүлэх магадлал өндөр байна. Тэд 54 оноотойгоор лигийг хошуучилж, араасаа нэхэж буй, өнгөрсөн улирлын аварга Манчестер Сити-гээс 7 онооны зөрүүтэй тэргүүллээ хадгалж явна. Сүүлийн тойрогтоо тэд 6-р байранд явж буй Арсеналыг 5:2-ээр бут ниргэсэн. Харин он гарангуут, 1-р сарын 3- нд гол өрсөлдөгч болох Манчестер Сити-тэй учирна. Сити хожиж гэмээнэ, онооны зөрүүгээ багасгана, харин Ливерпүүл хожвол бүр тасарна. -Бид формондоо орсон.

Ливерпүүлтэй хийх тоглолт бол яах аргагүй гол тоглолт. Бид хэн болохоо үзүүлнэ гэж Пеп Гвардиолла хэлсэн бол, - Лиг бол буухиа уралдаан юм. Бид тэргүүлж байна. Тамирчны хувьд бүх бэлтгэлээ хангасан. Шинэ дасгалжуулагчтай болсон. Шинэ хувцас өмсгөлтэй болсон. Дээр нь тэмүүлэлтэй. Тэгэхээр буухиа уралдаанд түрүүлэх боломж бидэнд байна. Би бол өөрийгээ ертөнцийн хамгийн ухаантан гэж хэлэхгүй ч, сүүлчийн тэнэг нь биш гэдгээ мэдэж байна. Бид тэргүүллээ алдахгүй гэж Клопп хэллээ.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?