ГВАРДИОЛЛА: ЛИВЕРПҮҮЛ БОЛ ДЭЛХИЙ ХЭМЖЭЭНИЙ ТОМ БАГ ГЭДГИЙГ ЗӨВШӨӨРӨХ ЦАГ БОЛСОН

2019-01-01  

Он гараад бид Ливерпүүлтэй учирна. Тэд биднээс 7 оноогоор тасарсан. Ням гарагт бид Боурнмонфыг хожиж чадаагүй аваас тэднийг хөөж гүйцэхгүй нөхцөлд хүрэх байлаа. Бид ч, тэд ч хожлоо авсан. Яг одоо бол бидэнд оноо алдах эрх байхгүй. Ялангуяа Ливерпүүлийн эсрэг тоглолтонд. Тэгвэл бид ойртох нөхцөлөө алдана. Тиймээс 2019 оны 1-р сарын 3-ны тоглолт бол бидний хувьд онцгой тоглолт. Ливерпүүл гайхалтай формтой байгааг хэлье. Тэд ганц нэг оноо алдах байх. Гэтэл тэд бусдаас оноогоор тасарсан. Бидний хувьд нэг зүйлийг дахин хэлье. Ямар ч тохиолдолд оноо алдах эрхгүй. Ийм зарчмаар бусад тоглолт ч үргэлжлэх болно.

Өнгөрсөн улиралд МС багаа аварга болгосон. Аваргын замд ганц л баг хөндөлссөн. Тэр бол Ливерпүүл байсан. Өөрийн талбай дээрээ 4:3-аар тэд хожсон. Тэгвэл энэ удаа нөхцөл байдал эргэжээ. Ливерпүүл хүснэгтийг тэргүүлж, харин МС нэхэгчийн байр сууринд шилжсэн. Талбай дээрээ хүлээн авна. Фэнүүд нь ч гэсэн багаа дэмжихээр ирнэ гэдгээ илэрхийлээд байна.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?