ПОГБА ЮУ ХЭЛЭВ? 4:1-ЭЭР ХОЖСОНЫ ДАРАА...

2019-01-01  

Боурнмонфийг талбай дээрээ хүлээн авч 4:1-ээр бут ниргэлээ. Энэ тоглолтонд МЮ 4 гоол оруулсан.-Бидэнд ялалт хэрэгтэй байсан. Оноогоо ч нөхөх учиртай. Ямар ч гэсэн яллаа. Премьер Лиг өндөрлөх яагаа ч үгүй байна. Учраа бүрээ хожих ийм даалгавартай гарч буй. Сүүлийн 3 тоглолтонд дараалсан ялалт байгуулж, 9 оноо цуглуулж, 12 гоол орууллаа. Манчестер Юнайтед сэргэж, хэн болохоо дахин үзүүлж эхэлж буй нь маш чухал. Яг энэ маягаараа тоглолт бүрийг өөрийн талд эргүүлэхийг хичээх болно. Алдагдсан цаг хугацаа, алдсан оноогоо тэгэж байж нөхнө гэж 2 гоол оруулсан Погба Sky sport сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэллээ.

Дэлхийн аварга, Францын шигшээ багийн тоглогч Погбагийн зөв болж эхэллээ. Түүнийг өмнөх дасгалжуулагч Жозе хавчиж, шахаж, жигүүрт хуваарилж, заримдаа тоглолт өнжүүлж байснаас тэдний хооронд сөргөлдөөн үүссэн. Багийн уур амьсгал ч эвдэрсэн. Тэгвэл Оле Гуннар ирснээс багийн уур амьсгалыг өөрчилж, Погбад тулгуурласан тоглолтын тактикийг илүү хөгжүүлсэн. Түүний үр дүн ч гарч, сүүлийн 3 тоглолтонд дараалан хожиж, Погба ч 4 гоол оруулж, тийм хэмжээний гоолын дамжуулалт өгсөн байна. 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?