ФЛОЙД МЕЙВЕТЕР ХОЁР МИНУТАД ЕСӨН САЯ АМ.ДОЛЛАР ХАЛААСЛАВ

2019-01-02  

Өнгөрсөн оны сүүлийн өдөр мэргэжлийн боксын домог Флойд Мейветер Японы кикбоксчин, 20 настай залуу Теншин Насукаватай тулаан хийлээ. Мэргэжлийн боксын рингэнд 50 удаа гарахдаа нэг ч ялагдаж үзээгүй Флойд Мейветерийн өрсөлдөгч Теншин Насукава кикбоксоор 28 тулаан хийхдээ 22 удаад нь нокаутаар ялалт байгуулж, мөн нэг ч удаа ялагдаагүй үзүүлэлттэй байв.

Тулаан тус бүр гурван минутаар гурван раунд үргэлжлэх ёстой байлаа. Хэдийгээр тулааныг зохион байгуулагчид үзүүлэх тоглолт гэж эхнээсээ мэдэгдсэн ч Теншин Насукава “Үгүй ээ, миний хувьд бол жинхэнэ тулаан. Би түүнийг болгож өгмөөр байна” гэж өгүүлсэн юм.

Харин боксын ертөнцийнхөн ийм тулааныг шинэ жилийн орой үзэж буй хүмүүсийг егөөдөж “Зул сар, шинэ жилээр үрэх мөнгө Флойдод хэрэг болсон юм байлгүй дээ. Хэдхэн минут жүжиглээд хэдэн саяыг олох сайхан арга юм. Флойд шиг тэрбумтанд энэ хэдхэн сая ямар хэрэгтэйг ч ойлгосонгүй” гэж мэдээлжээ.

Мейветерийн жин 66.7 кг, харин Теншинийх 62.1 кг байлаа. Тулааны эхэнд Флойд үнэхээр л алиалагч шиг гараа хаялан жүжиглэсэн. Харин дараахан нь өрсөлдөгч рүүгээ дайрснаар ердөө хоёр минутын хугацаанд гурван ч тоолуулж ачуурч шидэхэд хүргэсэн юм.

Харин хоёр минутад есөн сая ам.доллар халаасалсан Флойд Мейветер “Би мэргэжлийн бокст буцаж ирэх гээгүй ээ. Зүгээр л япончуудыг баягасан юм” гэж мэдэгджээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Мэйвэзер гэвэл их ойролцоо дуудагдана. 2019-01-02
мх:Шог гарааны алиалагч нар их л баярхах юм даа, японууд илүүдэл их төгрөг мөнгөтэй улс юм гээч ... 2019-01-03
Zochin :Novshiin bizines. 2019-01-03
Zochin :Mongolchuud uhkaantai baigaarai. Yaduu ornii irgen utgaggui zugaa tsengeliin zolios boldog yum. 2019-01-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?