НАСРИ ВЕСТХЕМТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

2019-01-02  

Английн Вестхем клуб Франц хагас хамгаалагч Самир Насритай жилийн гэрээ үзэглэлээ.

Өнөө жил 31 настай хагас хамгаалагч өнгөрсөн оны нэгдүгээр сарын 31-нд Туркийн Анталяаспор багаас хасагдсанаас хойш ямар нэгэн багтай гэрээ байгуулаагүй байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд допингийн шинжилгээнд бүдэрч талбайд гарах эрхээ 12 сарын хугацаанд хасуулаад байсан билээ.

Самир Насри Премьер лигийн Манчестер сити болон Арсенал багийн бүрэлдэхүүнд зургаан жил тоглосон юм.

“Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лигт, шилдэг дасгалжуулагч Мануэль Пеллегринигийн удирдлагад тоглох болсондоо сэтгэл өндөр байна” гэж Насри мэдэгджээ.

Тэрбээр өмнө нь премьер лигт 215 тоглолтод оролцож байсан юм.

Вестхем клуб премьер лигийн  20 тойргийн дараах байлаар 27 оноотой арваннэгдүгээрт бичигдэж байгаа юм.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?