НЭГЭН ЦАГТ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ БАЙСАН МЕЗУТ ОЗИЛИЙГ ХУДАЛДАНА

2019-01-02  

Арсенал Английн Премьер Лигт 5-д жагсаж буй. Шинэ дасгалжуулагч ирснээр тэдний тоглолт өөрчлөгдсөн. Дасгалжуулагч Эмери Унай талбай дээр гарсан тоглогчдоо 90 минут эрч хүчтэй тоглохыг шаардаж буй. Түүний энэ шаардлаганд Германы шигшээ багийн гишүүн, Арсеналын хагас довтлогч Мезут Озил тэнцэхээ больжээ.

- Премьер Лигийн ритмийг гүйцэхгүй байна. Тэр бусад тоглогчдодоо хүрэхгүй, 90 минутын хурд, хүч шаардсан темпийг дийлэхгүй байна гэж Мезут Озилийн тухай Э.Унай хэлжээ. Тиймээс Мезут Озилийг худалдан авахыг сонирхсон баг саналаа ирүүлнэ үү? гэдэг мэдээллийг Арсенал багийн зүгээс тараасан байна.

Мезут Озил. Турк гаралтай герман эр. Германы багийг шинэчлэн сэргээхэд хувь нэмэр оруулсан тоглогч гэж үздэг. Маш ухаалаг тоглолттой. Байер Мюнхен-ээс Арсеналд ирсэн. Өөрөө гоол оруулахаас илүүтэйгээр бусдад гоолын дамжуулалт өгөх нь олонтаа. Харин одоо түүний техник үлдсэн ч, хурд нь гүйцэхээ больсон гэж багийн удирдлага үзсэн байна.

Эмери Унай. Парис Сан Жермен багаас Арсеналд урилгаар ирсэн. Чадварлаг менежер. Тоглогч бүрийнхээ хүчийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээдэг болох нь анзаарагдсан. Багийнхаа довтолгоог илтэд сайжруулж чадсан. Английн аль ч багтай энэ тэнцүү хүч үзэх хэмжээнд багаа шинэчилж чадсан.

 

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Иргэн:Реал Мадридаас Арсеналд ирсэн шүү. 50 саяар ирж байсан даг. 2019-01-02
zaluu:erdogon hudaldan avna biz 2019-01-02
Зочин:Хагас довтлогч гэж хэллэг байхгуй л дээ, хагас хамгаалагч гэж л байгаа, хел бембегийн талаар бичих гэж байгаа бол наад спортоо бага ч гэсэн судал 2019-01-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?