ЮСУФ НУРКИЁ ТҮҮХЭНД БИЧИГДЛЭЭ

2019-01-03  

Өнөө өглөө лигийн шилдэг багуудын нэг Портлэнд Трэйл Блэйзерс Сакраменто Кингс багийн талбайд зочлон улирлын ээлжит тоглолтоо хийлээ.

Тоглолтын эхний хагаст Блэйзерс, харин хоёрдугаар хагаст Кингс илүү тоглож улмаар үндсэн цаг дуусахад тооны харьцаа 103:103 тэнцэж, нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр болсон юм.

Нэмэлт цагт Блэйзерс 113:108 харьцаатай илүүрхэж, улирлын 22 дахь ялалтаа авлаа. Тоглолтын шилдгээр Юсуф Нүркич нэрлэгдсэн бөгөөд тэрээр 24 оноо, 23 самбар, 7 оновчтой дамжуулалт, 5 удаа бөмбөг тасалж мөн 5 хаалт хийснээр багаа ялалтад хөтөлсөн юм.

Ингэснээр NBA түүхэнд 20-иос дээш оноо 20 самбар 5 оновчтой дамжуулалт 5 бөмбөг таслалт 5 хаалт  гэсэн статистик үзүүлэлттэй тоглосон анхны тоглогч болсон байна. Мөн 1979 оноос хойш  5х5 үзүүлэлтийг хийсэн 21 дахь тоглогч болжээ. 2015 онд Дрэймонд Грийн 5х5 хийж байсан бол энэ улиралд Энтони Дэвис 5х5 хийсэн анхны тоглогч болоод байсан юм.

Өнөөдөр Портлэнд Трэйл Блэйзерс хожсоноор 22-16 гэсэн амжилттай болж, Өрнөд бүсийн тавдугаар байранд бичигдэж эхэллээ.

Энэ өдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүн

Даллас 122:84 Шарлотт Хорнетс

Майми хит 117:98 Кливланд Кавалерс

Атланта Хаукс 98:114 Вашингтон Уизардс

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?