ОЛЕ ГУННАРЫН УДИРДЛАГА ДОР МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 4 ДЭХ ХОЖЛОО АВЛАА

2019-01-03  
Дасгалжуулагчийг сольсноор Манчестер Юнайтед илт сэргэсэн. Оле Гуннар Солкжарын хувьд багаа дасгалжуулж эхлэнгүүт 4 дараалан ялалт байгуулсан Манчестер Юнайтедийн 2 дахь дасгалжуулагчаар бичигдлээ. Тэд 21 дахь тойрогт Ньюкастл багийг 2:0-ээр буулган авсан.
 

Эхний 15 минут биднийх байсан. Гэвч алдаа их гаргаснаас болж тоглолтоо алдсан. Завсарлагаанаар нэг л зүйлийг хэлсэн. Багийн менежментийг илүү сайжруулья. Алдаагаа л хасья гэж тамирчидтайгаа тохирсон. Энэ бодлого маань ч хэрэгжиж, Лукаку, Рашфорд нар гоолдож чухал 3 оноогоо халаасаллаа. Өнгөрсөн 4 тойрогт сулхан багтай таарсан нь үнэн. Тэр тусмаа л хожих даалгавартай тоглосон. Чухал 4 хожил, хэрэгтэй 12 оноогоо цуглуулж чадсан гэж Норвеги эр Оле Гуннар тоглолтын дараа сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа онцоллоо.

Манчестер Юнайтед баг бусдыгаа нэхэж байна. Сүүлийн 4 тоглолтонд нэг ч оноо алдалгүй, 12 оноо халаасалснаар тэд байр урагшлах байр сууриа бэхжүүлж чадсан. Погбагийн хэлснээр Лиг дөнгөж талдаа л орж байна. Хувь заяаг өөртөө эргүүлэх хугацаа байна гэж хэлснийг санахад ч илүүдэхгүй.

 
Санчес. Чили эр. 30 настай. Манчестер Юнайтед багт ирээд анх удаа сэтгэл нь онгойсон, аз жаргалтай байхыг энэ долоо хоногт л харлаа гэж багийн нөхөд нь хэлсэн байна. -Санчес бол багийн тоглолтыг эвдэгч, бүх тактикыг шүүмжлэгч, дээр нь нураагч Жозе Моурино багаасаа явахдаа хэлсэн байдаг. Тийм учраас Санчесийг сэлгээнд суулганд, тоглолтоос холдуулж, багаас шахаж байсан. Харин Жозе Моурино огцорсноор байдал өөр болжээ. Киноны зураг авалтанд оролцоод ирсэн Санчес багтаа эргэн ирж, талбайдаа гарлаа.
 
 
 
Н.САЙНБИЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?