21 АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ЛИГИЙН ТЭРГҮҮН ХЭСГИЙН ХОЁРДУГААР ТОЙРОГ ЭХЭЛЛЭЭ

2019-01-03  

Өвөрхангай аймаг хоёрдугаар тойргийн анхны ялалтаа авлаа

MNBA Үндэсний лигийн тэргүүн хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Сүхбаатар Альянс Тех болон Өвөрхангай Тэнүүн-Өлзий багуудын хооронд боллоо. Тоглолтын эхлэл тэнцүүхэн үргэлжилж байсан ч эхний үеийн төгсгөлд Өвөрхангай Тэнүүн-Өлзий баг онооны давуу байдлыг олж аваад байсан юм. Гэхдээ хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех багийн хамгаалалт сайн болж онооны зөрүүг арилгаж чадсан юм.  Харин гуравдугаар үед ОУХМ Д.Дэлгэрнямын сайн тоглолтын ачаар Тэнүүн Өлзий дахин 10 орчим оноогоор тэргүүлж эхэлсэн юм. Шийдвэрлэх эхлэхэд Сүхбаатар аймгийн багийн тоглогчид багаараа жигд тоглож оноог ойртуулж чадсан. Гэвч эцсийн үр дүнд 76-74 харьцаатай  Өвөрхангай Тэнүүн-Өлзий  багийн талд шийдэгдсэн юм.

Аваргуудын босоо хэвээрээ байна

MNBA Үндэсний лигийг хожигдолгүй итгэл төгс тэргүүлж байсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг энэ удаад Хэнтий аймгийн багийн эсрэг тоглолтоо хийлээ.Дайчид баг ОУХМ Т.Санчир эгнээндээ нэгтгэсэн таатай мэдээтэйгээр  тоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхлэлийг Дайчид сайн хийж эхний үед эхний үеийг 10 гаруй онооны зөрүүтэй өндөрлүүлсэн юм.Гэхдээ хоёрдугаар үед Хэнтий аймгийн багийн довтолгоо сэргэж оноог ойртуулсан юм. Улмаар хоёрдугаар хагаст тун сонирхолтой тоглолт өрнөж эцсийн мөчид110-109  харьцаатай  Дайчид баг хожиж улирлын зургаа дахь ялалтаа авлаа. Харин Хэнтий аймаг тав дахь ялагдлаа хүлээсэн юм. Тус тоглолтод ОУХМ Т. Санчир 27 оноо 10 самбар авч багаа тэргүүлжээ.  Харин эсрэг багаас Э.Бямбаа 19 оноо, 10 самбар авч багтаа ашигтай тоглолтыг үзүүлсэн юм.

 

 
О.ДАШ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?