БАРСА, РЕАЛ МАДРИД БАГУУД ДАХИН МО.САЛАХЫГ СОНИРХОЖ ЭХЛЭЛЭЭ

2019-01-03  

Английн Премьер Лигт 32 гоол оруулж "Алтан шаахайн" эзнээр тодорч, Ливерпүүл багийг Аваргуудын Лигийн финалд хүргэсэн гавьяа зүтгэлийн ихэнх хувь нь Мо.Салахад оногддог. Түүний төлөө европын том багууд үнэ хаялцахад бэлэн байсан. Гэтэл Аваргуудын Лигийн финалд түүний мөр бэртсэн.

Дэлхийн АШТ-д Египтийн баг олигтой тоглолт үзүүлээгүй. Дээр нь Лигийн эхний 7 тоглолтонд нэг ч гоол оруулаагүй нь түүнд эргэлзэх сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Тэгвэл Салах эргээд формондоо орсон. Сүүлийн тоглолт бүрт гоолдож, одоо 13 гоолтойгоор мэргэн буучдын жагсаалтын тэргүүн эгнээнд жагсаж буй. Хүснэгтийг тэргүүлж буй 14 гоолтой Кайне, Аубумяанг нараас ганцхан гоол дутуу болж ирсэн. Энэ бүхэн нь Мохаммед Салахыг сонирхох нөхцөлийг бүрдүүлж эхлэв. Испанийн Барса, Реал Мадрид зэрэг багууд түүний төлөө хаях мөнгөө бэлдэж эхэлсэн байна. Харин Ливерпүүл яаж Салахыг авч үлдэх вэ? Гэдэгт тархи толгойгоо гашилгах цаг иржээ. Яагаад гэвэл, -Барса, Реал Мадрид багуудад тоглоно гэдэг хөлбөмбөгчин бүрийн мөрөөдөл гэж М.Салах нэгэнтээ хэлж байсан. Тиймээс Ливерпүүл Салахыг тогтоож чадах болов уу? гэдэг Клоппын асуудал болжээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?