ГВАРДИОЛЛА: БИД ЯЛАГДСАН БОЛ АВАРГЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨНӨӨ МАРТАХ ЁСТОЙ БАЙСАН

2019-01-04  

 

Тоглолт бүр эцсийнх. Бүх хүчээ шавхах. Ливерпүүлтэй хийсэн тоглолт бол ийм тоглолт байлаа. Хожигдох эрхгүй тоглолт. Хожигдсон бол Ливерпүүл 10 оноогоор холдож, бид Аваргын төлөөх өрсөлдөөнөө мартахад хүрэх байсан. Ливерпүүлийн хамгаалалт тун нягт, довтолгоо нь осолтой байсан. Бид олон удаа хаалганд цохиж ч чадаагүй. Агуэро гоолыг нээсэн бол Сайнэ хожлын гоолыг хатгасан. 60 дахь минутад Ливерпүүлийн Фермино хариу гоол оруулснаар байдлыг хүндрүүлсэн. Гэхдээ бид зорилгодоо хүрлээ. Онооны зөрүүгээ 4 болгож ойртууллаа гэж Пеп Гвардиолла тоглолтын төгсгөлд хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

Аргентин довтлогч Агуэро нарийн өнцгөөс эхний гоолыг хаалгачийн мөрөн дээгүүр цохиж оруулж, мэргэжлийн хөлбөмбөг дөх 250 дахь гоолоо Ливерпүүлийн хаалганы торонд шигтгэлээ. Энэ бол Манчестер Ситигийн хаалганд цохисон дөнгөж 2 дахь оролдлого байсан. Ливерпүүлийн нэвтэршгүй ханыг тэр "цөм цохисон".

Герой Сайне. Зүүн жигүүр довтолгоог эхлүүлж, төгсгөж байсан. Хоёр гоол хоёул зүүн жигүүрээс, зүүн хөлийн цохилтоор орлоо.

Бернардо Силва. Энэ тоглолтын онцлох тоглогч. Сайн тоглогч байхын тулд Виржил Дик шиг заавал өндөр чацтай байх шаардлагагүй гэдгийг үзүүллээ. 90 минутын турш тэр бужигнуулж чадсан. Хурд, хүч, техник гэж юу байдгийг Бернардо Силба энэ удаа ч үзүүлж, өөрөө гоолдоогүй ч, багаа хожилд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж Пеп Гвардиолла түүнийг үнэллээ. Үнэхээр түүний өгсөн дамжуулалтаар Агуэро эхний гоолыг торонд зоосон.

Э.ОТГОНЖАРГАЛ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?