ШВЕЙЦАРИЙН БАГ ШИГШЭЭД ШАЛГАРАВ

2019-01-04  

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудын Хопен цомын төлөөх тэмцээний хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. 2018 оны аварга Швейцарын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Грекийн эсрэг хийж 2-1 харьцаатай хожигдлоо. Гэхдээ энэ хожигдол Швейцарын шигшээ багийг шигшээд шалгарахад төдийлөн саад болсонгүй. Швейцарын шигшээ баг сүүлийн хоёр жил дараалан шигшээ тоглолтонд шалгарав.

Эхний тоглолт Р.Федерер болон С.Циципас нарын хооронд болж, 2 үеийн турш явагдсан тоглолтонд хоёуланд нь тай-брейкээр Швейцар тоглолт хожил авсан. Харин эмэгтэй ганцаарчилсан төрөлд Грекийн М.Саккари өрсөлдөгч Б.Бенчичийг 6-3, 6-4 харьцаатай хожиж хоёрын багийн тооны харьцаа 1-1 болсон. Тэгвэл шийдвэрлэх хосын төрөлд Швейцарын хосуудыг Грекийг шигшээ баг хожсон байна.

Ийнхүү Хопен цомын В хэсгийн тоглолт өндөрлөж Швейцарын шигшээ баг хэсгээ тэргүүлэн аваргын төлөө шалгарч байна. Шигшээд шалгарсан Швейцарын шигшээ баг аваргын төлөө Герман болон Австралийн шигшээ багуудын аль хожсонтой нь тоглоно.

 

 

О.ДАШ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?