ХОККЕЙН ГҮРНҮҮДИЙН ТУЛААНД АМЕРИК ИЛҮҮРХЛЭЭ

2019-01-04  

Канад улсын Ванкувер болон Викториа хотноо шайбтай хоккейн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээн он дамнан явагдаж байна. ДАШТ-д оролцож буй 10 улсын баг хоёр хэсэгт хуваагдан хүч үзсэн ба шөвгийн дөрвөн баг тунан улдээд байна.

Хоккейн спортоор дэлхийн хүчтэй багуудын нэг болох Чехийн шигшээ баг шөвгийн 8-ийн тоглолтонд АНУ-ын шигшээ багтай учраа таарч 3:1 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 

Тоглолтын турш Америкийн баг Чехийн хаалганд 41 удаа цохилтыг гүйцэтгэсэн бол Чехийн баг Америкийн хаалганд 19 удаа цохисон байна. Хамгийн сүүлд 1997 онд Финландад болсон ДАШТ-ний шөвгийн 8-д Чехийн баг Америкийн багийг хожиж байсан түүхтэй. Ерөөс энэ хоёр баг түүхэндээ 6 удаа ДАШТ-ний шөвгийн 8-д учраа таарч Америкийн шигшээ баг таван удаад нь хожоод байгаа юм. Өмнөх ДАШТ-ний хүрэл медалийн төлөө мөн хоорондоо учраа таарахад Америкийн баг Чехийг 9:3 харьцаагаар хожиж хүрэл медаль хүртэж байсан билээ. 

Ийнхүү Америкийн баг цааш хагас шигшээд шалгарч тав дахь удаагаа дэлхийн аварга болж чадахыг эсэхийг харах л үлдлээ.

Тэд 2004, 2010, 2013, 2017 оны дэлхийн аварга баг юм. Тэднийг хагас шигшээд ОХУ-ын хүчирхэг баг хүлээж байна. Тэд мөн л дэлхийн дөрвөн удаагийн аварга буюу 1999, 2002, 2003, 2011 оны аварга баг билээ.  

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Шайба:Цагдаа технолгиор л тэр шүү дээ. Шударгаар бол байхгүй ш дээ 2019-01-05
Сэтгүүлч гарчигийг нь амэрикчууд түрүүлсэн юм шигээр бичсэн байна:Э 2019-01-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?