ФИНЛАНДЫН БАГ ТАВ ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

2019-01-07  

Хоккейн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Канадын Ванкувер хотод болж өндөрлөлөө. 43 дахь удаагийн тэмцээний алтан медалийн төлөө АНУ, Финландын багууд шалгарч үлдсэн юм. Ширүүн өрсөлдөөнтэй явагдсан тоглолтын ялагчаар Финландын баг тодорч тав дахь алтан медалиа алтан медалиа зүүлээ.  

Тэд шигшээ тоглолтод хүчирхэг АНУ-г 3:2-оор ялсан юм. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 1:26 минутын өмнө Капо Какко гоолдож  багаа хожилд хөтөлжээ.  Каккогийн  тус тэмцээний турш шилдэг тоглолт үзүүлж нийт таван оноо авсан юм.  Харин АНУ-ын шигшээ баг 1997 оноос хойш анх удаа мөнгөн медаль зүүж буй нь энэ ажээ.  Тэмцээний хүрэл медалийн төлөө ОХУ болон Швейцарийн багууд өрсөлдөж  5:2-оор ОХУ-ын залуус илүүрхжээ. Дэлхийн хоккейн хөгжлийг тодорхойлж буй Канадын шигшээ багийн залуус нутагтаа тоглосон ч хасагдах шатанд Финландын багт 2:1-ээр хожигдож ганзага хоосон үлдсэн юм.   

Тэмцээний шилдгүүд

  • Райан Полинг (АНУ) – Үнэ цэнэтэй тоглогч
  • Александер Романов (ОХУ) – Шилдэг хамгаалагч
  • Пётр Кочетков (ОХУ) – Шилдэг хаалгач

Тэмцээний бэлгэдлийн шигшээ баг

  • Хаалгач: Укко-Пекка Луукконен (Финланд)
  • Хамгаалагч: Александер Романов (ОХУ)
  • Хамгаалагч: Эрик Браннстрём (Швед)
  • Довтлогч: Григори Денисенко (ОХУ)
  • Довтлогч: Филипп Курашев (Швейцарь)
  • Довтлогч: Райан Полинг (АНУ)

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?