СЭЛЭНГИЙН ТАТАМИД ЗАЛУУ ОДОД ГЯЛАЛЗАЖ БАЙНА

2019-01-08  

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 42 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод эхлэлээ. 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн аварга хөдөлмөрийн баатар  Д.Сумьяа, дэлхийн аварга М.Уранцэцэг нар оролцсонгүй. 

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд явагдаж аваргуудаа шалгаруулсан юм. Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн эзгүйд олон улсын улсын хэмжээний мастер Ганбаатарын Наранцэцэг алтан медаль зүүсэн юм. Тэрбээр өнгөрсөн онд  самбо бөхөөр Азийн тоглолтод түрүүлж байсан билээ. Мөнгөн медалийг  Л.Ойдовчимэд зүүв. 

Харин 52кг-ийн жинд Баянхонгор аймгийн залуу тамирчин олон улсын хэмжээний мастер М.Сосорбарамыг зогсоох хүчтэн байсангүй. Тэрбээр эхний тойрогт гол өрсөлдөгч Бишрэлтийн Хорлоодойг хожиж  анх удаагаа түрүүлэх замаа зассан. Түрүү бөхөөр тааварт  байсан Эрдэнэцогтын Гэрэлмаа хүрэл медалийн тавцанд зогсжээ. 

57 кг-ын жинд дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Лхагватогоогийн  Энхрийлэн алдаа гаргасангүй алтан медаль зүүж дэлхийн аварга Доржсүрэнгийн Сумьяагийн орийг залгаж буйгаа зарлав. Энхрийлэн анх тэргүүлж буй нь энэ.  Чинтогтохын Аззаяа өнөө жил жин өгсөж ороод хүрэл медаль хүртэв. 

63 кг-ийн жинд Хэнтий аймгийн тамирчин олон улсын хэмжээний мастер Болдын Ганхайч дөрөв дэх удаагаа алтан  медаль хүртсэн. Дэлхийн аваргын хүрэл медальт Балдоржийн Мөнгөнчимэг дахиад л түрүүлж чадсангүй, мөнгөн медальтай гэртээ харихаар боллоо. 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д сүүлийн жилүүдэд залуу тамирчид ээлжлээд түрүүлээд байгаа. Өнөө жил Ц.Ариунболд гэж хүүгийн од гүйж насанд хүрэгчдийн аваргаас анхны алтаа зүүв. 2017 оны дэд аварга “Сүлд”-ийн  Б.Мягмардорж дахиад л мөнгөн медаль хүртсэн юм. Өнгөрсөн оны улсын  аварга, өсвөр үеийн ДАШТ-ний хүрэл медальт Өнөболд энэ удаа хүрэл медальтай гэртээ харилаа. 2017 оны улсын аварга Ж.Амарболдыг медалийн тааварт харж байсан ганзага хоосон буцжээ.     

Эрэгтэй 66кг-ийн жингийн шилдгүүдийн өрсөлдөөн олны анхаарлын төвд байв. Энэ өдөр Женко клубийн залуу мастер Нэргүйн Мөнхбаярын од гүйж түрүү манлайгаар шалгарав. Өнгөрсөн жил мөнгөн медаль зүүж байсан энэхүү эхний даваанд Ганбатын Болдбаатар аваргыг шороодуулж түрүүлэх замаа зассан. Гурав дахь түрүүгээ нутагтаа хүртэхээр очсон Ганболдын Хэрлэн мастер зорилгодоо хараахан хүрч чадсангүй. Ё.Басхүү, Д.Төмөрхүлэг гээд гол өрсөлдөгчдөө хожсон ч Н.Мөнхбаярт цэвэр ялагдсан. Жүдо бөхөөс жил орчим завсарлаад байсан Даваадоржийн Төмөрхүлэг хүрэл медалийн тавцанд гарав. Түүнтэй хамт Токиогийн их дуулгын хүрэл медальт  Ёндонпэрэнлэйн Басхүү  зогссон юм. Токиогийн Их дуулгын аварга Довдонгийн Алтансүх Д.Төмөрхүлэгт ялагдаж хоосон хоцров. 

73 кг-д “Сүлд” спорт хорооны Цэнд-очирын Цогтбаатарыг хазайлгах хүчтэн Сүхбаатарын татамид байсангүй ээ. Шигшээд “Хангарьд” спорт хорооны Булганы Батболд гэж өндөр залуу хэрдээ сайн үзсэн. Нэмэлт цагт тохуулаад дээшээ харчихсан юм. Гавьяат тамирчин Ганбаатарын Одбаяр, олон улсын хэмжээний мастер Санжмятавын Бартүвшин нар хүрэл медаль хүртсэн.  

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bi:tomorxuleg unexeer sain box bsan yumsan yagaad muudaad bnaa bi ug ni ulaan fen ni. amjilt Xulgee urag****a 2019-01-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?