О.УУГАНБААТАР ДОЛОО ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЖ, Х.ЦАГААНБААТАР МӨНГӨН МЕДАЛЬ ЗҮҮВ

2019-01-09  

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд олны тааварлаж байсанчлан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт Отгонбаатарын Ууганбаатар долоо дахь удаагаа түрүүлэв.

“Женко” клубийн Ж.Гаажадамба мөнгө, ДЛЖ клубийн Жабалцог, Хатансүх нар хүрэл медаль хүртсэн байна. 

Харин 90 кг-ийн жинд ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны залуу тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал анх удаагаа улсын аварга болов. Харин хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар жин өгсөж 90 кг-д хүч үзээд мөнгөн медаль зүүсэн юм. Тэрбээр улсын аварга шалгаруулах тэмцээнд 60, 66,73 кг-ын жинд оролцож найман алтан медаль хүртжээ. 

-100кг-д жингийн лидер дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Лхагвасүрэнгийн Отгонбаатар оролцсонгүй. Гол тамирчны эзгүйд Баян-Өлгий аймгийн харьяат улсын начин Б.Серик боломжийг ашиглаж анх удаагаа алтан медаль хүртэв. Өнгөрсөн жил хүрэл медаль зүүсэн Дэлгэрийн Цэрэнням энэ удаа амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртжээ. Алт медаль авах боломж байсан ч ашиглаж чадсангүй. 90 кг-ын шилдэг тамирчин Парисын их дуулгын аварга Гантулгын Алтанбагана жин өгсөн ороод хүрэл медаль зүүв. Тэрбээр Б.Серикт торгуулиар хожигдсон юм. 

+100кг-ийн жинд өрсөлдөөнтэй барилдаанууд олон явагдсан. Энэ жинд удам залгасан залуу жүдоч Цэцэнцэнгэл анх удаагаа алтан медаль хүртсэн. 2017 онд хүрэл медаль хүртэж байсан тэрбээр бөхийн жүдо барилдааны олон улсын хэмжээний мастер улсын начин Одхүүгийн том хүү юм. Мөнгөн медалийг Мастерс тэмцээний  аварга Баттулгын Тэмүүлэн хүртсэн. Тэрбээр эхний даваанд энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаярыг хожсон юм. Хүрэл медалийн тавцанд хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн гэр бүлийн хүн Х.Цогтгэрэл, Жүдо академийн тамирчин С.Батсуурь нар зогссон байна.     

2019 оны насанд хүрэгчдийн УАШТ-ний шилдэг эрэгтэй жүдочоор ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, шилдэг эмэгтэй жүдочоор Баянхонгор аймгийн тамирчин "Буэнос Айрес-2018" хүүхдийн олимпийн наадмын мөнгөн медальт Лхагвасүрэнгийн Сосорбарам нар тодорсон байна.

 

 

О.ДАШ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
sa:nemeh 100 Bees nachingiin huu mungu awsan ym bishuu 2019-01-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?