АФРИКИЙН ШИЛДГЭЭР САЛАГ НЭРЛЭЛЭЭ

2019-01-10  

Английн Ливерпүүл клуб болон Египетийн шигшээ багийн довтлогч Мухамед Салах 2018 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчин боллоо.

Өнөө жил 26 настай Салахтай хамт энэхүү шагналын сүүлийн шатанд Ливерпүүл клубийн Сенегал довтлогч Садио Мане, Арсеналын довтлогч Аубамеяанг нар шалгарч үлджээ. 

Мухамед Сала 2017 онд  энэхүү шагналын эзнээр тодорч байсан бөгөөд хоёр жил дараалан Африк тивийн шилдгээр нэрлэгдэж буй нь энэ юм. 

Энэ талаар Мухамед Салах “Би хүүхэд байхаасаа энэ шагналыг хүртэхийг мөрөөддөг байлаа. Хичээл зүтгэл минь мөрөөдөлд минь хүргэлээ. Гайхалтай мэдрэмж төрж байна” гэж ярьжээ. 

Мухамед Салах 2017-2018 оны улиралд нийтдээ Ливерпүүлийн төлөө 44 гоол оруулж аваргуудын лигийн шигшээд шалгарсан билээ. Мөн Африк тивээс Египетийн шигшээ багаа ОХУ-д зохиогдсон ДАШТ-нд хөтлөн шалгаруулж чадсан юм. Африкийн оны шилдэг бэлгэдлийн 11 тамирчны багийн ахлагчаар нэрлэгдсэн нь шилдгээр шалгарахад том нөлөө үзүүлжээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?