Английн “Манчестер Юнайтед” багаас халагдаад буй Португал дасгалжуулагч Жозе Моуринью Испанийн Ла лигт тааруухан тоглож буй Мадридын “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перестэй уулзжээ. Тэрбээр Реалмаридад эргэн ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Моурино эргэн ирэхдээ хоёр нөхцөл дэвшүүлсэн тухай “Mundo Deportivo” сонин онцолжээ.
Тэрбээр “Реал”-ыг дасгалжуулахад бэлэн гэж мэдэгдсэн ч төвийн хагас хамгаалагч ба гоол оруулах чадвартай довтлогч нэмж авахыг шаардсан бололтой. “Манчестер Юнайтед” түүнийг хангалтгүй ажилласан хэмээн өнгөрсөн арван хоёрдугаар сарын 18-нд халж, оронд нь Норвегийн Уле Гуннар Сулшерийг ажиллуулснаас хойш тус багийн амжилт ахисан билээ.
Реал мадрид эхний ээлжид Тоттенхемийн англи довтлогч Харри Кейнийг элсүүлэхээр ажиллах бололтой.
Жозе Моуринью Мадридын “Реал”-ыг өмнө нь 2010-2013 онуудад дасгалжуулж аваргуудын лиг болон Испанийн Ла лигт түрүүлсэн юм.