МОУРИНО РЕАЛЫГ ДАСГАЛЖУУЛАХ УУ

2019-01-10  

Английн “Манчестер Юнайтед” багаас халагдаад буй Португал дасгалжуулагч  Жозе Моуринью Испанийн Ла лигт тааруухан тоглож буй Мадридын “Реал”-ын ерөнхийлөгч Флорентино Перестэй уулзжээ. Тэрбээр Реалмаридад эргэн ажиллах боломжийн талаар ярилцсан байна.

Моурино эргэн ирэхдээ хоёр нөхцөл дэвшүүлсэн тухай “Mundo Deportivo” сонин онцолжээ.

Тэрбээр “Реал”-ыг дасгалжуулахад бэлэн гэж мэдэгдсэн ч төвийн хагас хамгаалагч ба гоол оруулах чадвартай довтлогч нэмж авахыг шаардсан бололтой. “Манчестер Юнайтед” түүнийг хангалтгүй ажилласан хэмээн өнгөрсөн арван хоёрдугаар сарын 18-нд халж, оронд нь Норвегийн Уле Гуннар Сулшерийг ажиллуулснаас хойш тус багийн амжилт ахисан билээ.

Реал мадрид эхний ээлжид Тоттенхемийн англи довтлогч Харри Кейнийг элсүүлэхээр ажиллах бололтой.

Жозе Моуринью Мадридын “Реал”-ыг өмнө нь 2010-2013 онуудад дасгалжуулж аваргуудын лиг болон Испанийн Ла лигт  түрүүлсэн юм.

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?