САОРИ ЁШИДА ЗОДОГ ТАЙЛАВ

2019-01-11  

“Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-гийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида удтал бодсоны эцэст зодог тайлах болсноо зарлалаа.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд түүхэн амжилтын эзэн Японы “Алтан охин” Ёшида олимп, тив, дэлхийн дэвжээнд ердөө гурван удаа ялагдсан.

Тэрбээр 2008 онд Тайюаний Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ын Марси ван Душенд, 2012 онд Токиогийн Дэлхийн цомд ОХУ-ын Валерия Кобловад, 2016 онд Риогийн олимпийн наадамд АНУ-ын Хелен Марулист тус тус ялагдсан билээ.

2002 оны Халкидагийн ДАШТ-ээс 2016 оны Рио хүртэлх олимп, дэлхийн 17 медальтай тамирчин.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?