УЛСЫН ЗААН Н.ТҮВШИНБАЯР ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ОЙГООР ЗОДОГЛОНО

2019-01-12  

Шинэ Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана.

Зодоглох бөхчүүдийг нэгдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд цахимаар бүртгэж байгаа юм. Одоогийн байдлаар олимпийн аварга улсын заан Н.Түвшинбаяр, улсын шинэ харцага Нацагсүрэнгийн Золбоо, Төрмөнхийн Бэгзсүрэн нар барилдахаа албан ёсоор мэдэгдээд байна.

Мөн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат улсын харцага Шарын Мөнгөнбаатар зодоглохоор бүртгүүлжээ. Түүний хувьд даншиг наадмаар зодоглосноос хойш ямар нэгэн барилдаанд зодоглоогүй байсан юм. Ерөнхийлөгчийн цомыг хүртээд буй Оргихын Хангай харцага ч зодоглохоо мэдэгджээ.

Сонирхуулахад өнгөрсөн жил Шинэ Үндсэн хуулийн ойн барилдаанд улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж байсан юм.   

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?