Э.ГАНЗОРИГ МОНГОЛЫН МИСТЕР БОЛОВ

2019-01-14  

Монголын бодибилдинг, фитнессийн холбооны 28 дахь удаагийн “Монголын мистер-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. 

Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдсөн юм. 2019 оны шилдгээр тус тэмцээний 2013, 2014 оны мистер Э.Ганзориг шалгарч, гурав дахь удаагаа аваргаллаа. 

Тэрбээр тэмцээний хамгийн хүнд жин болох эрэгтэй бодибилдинг ангиллын 85кг-ийн жинд эхлээд Монгол Улсын дөрвөн удаагийн мистер Д.Бат-эрдэнэ, шилдэг тамирчин Г.Батнасан нарыг ялсан юм.

Улмаар үнэмлэхүй аваргын төлөө А.Баатар Ш.Жамц Д.Энх-эрдэнэ, Мөнх-эрдэнэ Ч.Мянганбилэг гэсэн жингийн зөрүүтэй тамирчидтай өрсөлдөж, алтан медалийн болзол хангажээ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?