СУПЕР ЦОМЫН ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

2019-01-16  

Италийн супер цомын төлөөх тоглолт өнөөдөр Саудын Араб улсад Исламын ертөнцийн ариун хотуудын нэг гэгдэх Жедда хотын 62.600 хүний суудалтай King Abdullah Sports City цэнгэлдэхэд болно.  

Италийн супер цомын төлөө АС Милан болон Ювентус клубууд тоглох бөгөөд анх 1988 оноос уг тэмцээн эхэлсэн түүхтэй. АС Милан, Ювентус багууд тус бүр долоо түрүүлсэн үзүүлэлтээр бусад багуудаа манлайлдаг. 

Ювентус 2012 оноос хойш Супер цомд дараалан финалдаж байгаа бөгөөд 2014 онд Наполи, 2016 онд Милан, 2017 онд Лациод хожигдсон байна.

Тус хоёр баг өмнө нь хоёр удаа аваргын төлөө тоглосон ба 2016 онд 1:1 харьцаагаар тэнцэж торгуулийн цохилтоор Милан хожиж байсан түүхтэй.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?