ХАЦҮ БАШЁГ М.ДАВААЖАРГАЛ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-01-17  

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотод болж байна. Өнгөрсөн 2018 онд олон башё өнжсөн гурван аварга энэ башёд барилдаж байгаа нь олны анхаарлыг татаад байсан. Гэвч аварга Кисэносато эхний гурван өдрийн барилдаанаас нэг ч даваа аваагүй бөгөөд зодог тайлахаа мэдэгдээд байна.  

Хацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан болж, дээд зиндааг тэргүүлэгчдийн эгнээнд багагүй өөрчлөлт орлоо. Их аварга Хакүхо М.Даваажаргал Хокутофүжигээр дөрөв дэх даваагаа авсан бол аварга Какүрюү М.Ананд хоёр дахь даваагаа авлаа.

Башёгийн эхний өдрүүдэд том цолтнуудтай барилдаж эхэлсэн Ичиножёо А.Ичинноров озэки Гоэйдогоор даваагаа ахиуллаа. Тэрбээр гурван даваа, нэг унаатай болж байна.

Маэгаширагийн 1-с барилдаж буй Ичиножёо эхний өдөр озэки Гоэйдог, хоёр дахь өдөр аварга Кисэносатог давсан бол өчигдрийн барилдаанд их аварга Хакүход унасан. Эхний өдрүүдэд том цолтнуудтай барилдаж гурван даваа, нэг унаатай болсон Ичиножёогийн хувьд гол барилдаанаа хийлээ. Үлдсэн өдрүүдийн барилдаанд чансаа доогуур бөхчүүдтэй барилдах учраас түүний хувьд энэ башёд 10-с дээш даваа авах боломж гарч ирлээ.

Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Точиношинээр гурав дахь даваагаа авлаа.

Хацү башёг их аварга Хакүхогийн хамт зургаан бөх дөрвөн даваатай тэргүүлж байна. 

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?