ЮВЕНТУС СУПЕР ЦОМЫН ЭЗНЭЭР ШАЛГАРЛАА

2019-01-17  

Италийн хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт өнгөрсөн шөнө Саудын Арабын Жидда хотын “King Abdullah Sports City” цэнгэлдэх боллоо. Италийн супер цомын төлөө өнгөрсөн улирлын лигийн аварга Ювентус болон өнгөрсөн улирлын цомын АШТ-ний дэд аварга АС Милан клубуудын хооронд болж Ювентус клубын ялалтаар өндөрлөжээ.

Тоглолтын цорын ганц хожлын гоолыг М.Пьяничийн дамжуулалтаар К.Роналдо мөргөж оруулсан байна. Түүний гоолоос хойш 13 минутын дараа АС Милан клубээс хагас хамгаалагч Ф.Кессье улаан хуудас авч талбайг орхисон.

Ингэснээр АС Милан клуб улам бүр хүнд байдалтай үлдсэн бөгөөд тооны харьцааг тэнцүүлж чадалгүй үндсэн цаг өндөрлөсөн. Тус тоглолтонд ялалт байгуулснаар Ювентус клуб 8 дахь удаагаа Италийн супер цомыг хүртэж байгаа бол К.Роналдо шинэ багийнхаа хамтаар анхны цомоо хүртлээ.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?