АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

2019-01-17  

Үндэсний Лигийн хоёрдугаар тойргын ээлжит тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Сүхбаатар Альянс-тех багуудын хооронд боллоо. Хоёр багийн хувьд эхний тойрогт таарч тоглоход Архангай Дайчид баг эцсийн мөчид ялалт байгуулаад байсан юм.

Энэ удаагийн тоглолтод Сүхбаатар Альянс-тех баг тоглолтын эхнээс довтолгоо хамгаалтад багаараа тун жигд байж онооны давамгайллыг үүсгээд байлаа. Улмаар эхний хагасд 10 онооны зөрүүтэй Сүхбаатар хожиж байсан ч тоглолтын хоёрдугаар хагасд Аваргууд тоглолтын санаачлагыг гартаа авсан юм.

Тоглолтод Г.Баттөр, Т.Санчир, А.Энхбаясгалан нар багаа удирдан сайн тоглосноор Дайчид Сүхбаатар Альянс-тех багийг энэ улиралд хоёр дахь удаагаа буулган авлаа.

Архангай Алтан Дорнодын Дайчид багийг ОУХМ Г.Баттөр тэргүүлэн 30 оноо, 6 ашигтай дамжуулалт гүйцэтгэсэн бол, О.Энхбаатар 20 оноо, 17 самбараас бөмбөг авалт,  Т.Санчир 16 оноо, 11 самбараас бөмбөг авалт, А.Энхбаясгалан 15 оноо, Э.Цэвэлдорж 10 оноо тус тус гүйцэтгэн багтаа тус хүргэсэн юм.

Харин Сүхбаатар Альянс-Тех багаас 20 оноо, 5 ашигтай дамжуулалт, 18 оноо, 4 самбараас бөмбөг авалт, 3 ашигтай дамжуулалт, С.Эрдэнэдалай 11 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Г.Чинбат 13 оноо, 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч хожил байгуулахад хангалтгүй байлаа.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?