ХАЦҮ БАШЁГ ХАКУХО УНААГҮЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-01-19  

Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд хүч үзэж буй гурван Их аварга, гурван озэкигоос өнөөдрийн байдлаар хоёр Их аварга, нэг озэки барилдаанаас гараад байна. Башёд гурав дараалан унасан 72 дахь Их аварга Кисэносато зодог тайлж буйгаа мэдэгдсэн.

Харин дөрөв дараалан унасан озэки Точиношин бэртлийн улмаас өчигдөр өнжиж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд шагайны гэмтлээс болж башёг орхилоо. Таван өдрийн дараах байдлаар Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй дөрвөн бөх нэг ч унаагүй Хацү башёг тэргүүлж байна. Мөн Япончуудын гол найдвар Такекейшо бэртэл авч тэмцээнийг үргэлжлүүлх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?