ЛИВЕРПҮҮЛ ШИРҮҮН ХҮНД ТОГЛОЛТООС ГУРВАН ОНОО АВЛАА

2019-01-21  

Английн премьер лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд амралтын өдрүүдэд явагдлаа.  Аваргуудын лигийн эрхийн төлөө өрсөлдөж буй “Арсенал” талбайдаа цом горилж буй  “Челси”-г хүлээж авч, 2:0-ээр яллаа. Тоглолтын эхний гоолыг 14 дэх минутад Франц довтлогч Александ Лаказет оруулсан бол хоёр дахь гоолыг төвийн хамгаалагч Лоран Кошьелни хийжээ. Их буучид ийнхүү Франц тамирчдынхаа ачаар гол өрсөлдөгчөө буулгаж авлаа.   Кошьелни премьер лигт есөн улирал тоглохдоо 20 гоол оруулжээ. 

Лигийн хүснэгтийг тэргүүлж буй  “Ливерпүүл” Анфиелд цэнгэлдэхдээ  “Кристал Палас”-ыг хүлээж авч, ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөлд 4:3-аар хожлоо. Энэ тоглолтод Мухамед  Салах хоёр гоол оруулж, 16 гоолтой гоор мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Мөн Египт довтлогч Улаануудын төлөө 50 дахь гоолоо энэ тоглолтод бүртгүүлсэн юм. Тэрбээр 72 оролцохдоо л ийм амжилт үзүүлсэн юм.   Энэ өдөр Ливерпүүлээс Роберто Фирмино, Сайдо Мане нар тус бүр нэг гоол оруулж багтаа хувь нэмрээ оруулсан байна. Харин Бүргэдүүдээс Андрес Таунсед, Томкинс, Макс, Мейр нар гоолдож улаануудыг багагүй сандаргасан. Ливерпүүлийн  хаалгагч Аллисон Беккер улаан өмсгөлтэй нэг тоглолтод гурван гоол аладж байсан удаагүй юм. 

Мөн Жозе  Моуриниог халаад буй Манчестер Юнайтед Брайтон Хов Албионыг 2:1-ээр аргалж дөнгөлөө. “Улаан чөтгөр”-үүдээс Маркус Рашфорд, Пол Погба нар гоол оруулсан байна. Шийдвэрлэх хоёрдугаар үед Брайтоноос Паскал гоолдсон ч  оноо салгахад хангалттай байсангүй.

38 тойрог үргэлжлэх  Английн премьер лигийг 23 тойргийн дараах байдлаар Юрген Клопп дасгалжуулагчтай Жордан Хендерсон ахлагчтай Ливерпүүл 60 оноотой тэргүүлж байна. Тэд энэ улиралд ганц Манчестер ситид ялагдсан юм. Харин тэргүүлэгчдийг ялсан Манчестер сити 53 оноотой дэд байрт бичигдэж байгаа юм. Лондоны Тоттенхем, Арсенал, Челси багууд аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн өрсөлдөж байна. Португал мэргэжилтэн Моуриниог халсан Манчестер Юнайтед       сүүлийн зургаан тойрогт дараалан ялж зургадугаарт байрт бичигдэж байна. 

Харин Хадерсфиелд таун, Фүлхем, Кардифф сити багууд хүснэгтийн сүүл мушгиж доошоо унахад ойрхон байна. 

О.Даш

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?