БАГА ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛЫН 50 ГАРУЙ БӨХ БАРИЛДАНА

2019-01-22  

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн нэгдүгээр сарын 24-27-нд Красноярск хотод болно.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон. “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ний хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ний хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ДАШТ-ний дөрвөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ний мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ний хүрэл медальт Т.Түвшинтулга, Б.Шоовдор, Азийн наадмын аварга Г.Наранчимэг, Азийн аварга Д.Хүдэрбулга, Азийн АШТ-ний медальт О.Үйтүмэн, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Э.Цэвэгмид, А.Батцэцэг Э.Гантуяа тэргүүтэй 50 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд Монголын багийн түрүүч Красноярскт хөл тавиад байна. Иван Ярыгиний "Гранпри"-гээс Монголын бөхчүүд 12 алт, 19 мөнгө, 43 хүрэл, нийт 74 медаль хүртээд байгаа юм.

КРАСНОЯРСКТ ЗОДОГЛОХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД

Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр, Т.Түвшинтулга, Н.Насанбуян
61 кг: Г.Отгонбаатар, Ц.Чинзориг, А.Мөнх-Эрдэнэ
65 кг: Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Т.Тулга
70 кг: Г.Мандахнаран, Э.Тэмүүлэн, Э.Бямбадорж
74 кг: Б.Бат-Эрдэнэ, Б.Бямбадорж, Г.Шижир
79 кг: П.Өнөрбат, Д.Төгс-Эрдэнэ
86 кг: О.Үйтүмэн, Г.Ганхуяг, Э.Батмагнай
92 кг: Б.Өлзийсайхан, Ч.Алтангэрэл
97 кг: Ө.Батзул, Б.Бат-Эрдэнэ, Б.Намхай
125 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг, Н.Анударь, Б.Чимгээ

53 кг: Э.Сумъяа, Б.Энхцэцэг
55 кг: Б.Халиунаа, Б.Болор-Эрдэнэ, Б.Болортуяа
57 кг: С.Цэрэнчимэд, Б.Энхтүвшин
59 кг: А.Батцэцэг
62 кг: Х.Болортуяа, Э.Гантуяа, Д.Түмэнхүслэн
65 кг: Б.Шоовдор, Э.Цэвэгмид, З.Болортунгалаг
68 кг: С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
72 кг: О.Насанбурмаа,
76 кг: Г.Наранчимэг, Г.Ариунжаргал, Н.Загардулам

 

 

О.ДАШ

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?