ХАКУХО БАШЁГ УНААГҮЙ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2019-01-22  

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн ес дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр маэгаширагийн дөрөвөөс босч буй Котошогикүг өвдөг шороодуулж ес дэх даваагаа авлаа.

Цагтаа озеки цол хүртэж явсан Котошогикүг хакухо давснаар  башёг ганцаар хошуучилж эхлэв. Түүний араас найман даваа, нэг унаатайгаар маэгаширагийн 15 дахь бөх Чиёонокүни нэхэж явна. Тэмцээнийг манлайлагчдын гуравдугаар эгнээнд долоон даваа, хоёр унаатай Яаго, Кайсэй нарын маэгашира цолтнууд бичигдэж байна.

Монголын бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил озэки Такаяашиг өвдөг шороодуулж долоо дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров комүсүби Мёогирюүд, Чиёошима Г.Мөнхсайхан Кагаяакид тус тус уналаа. 

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?