ТАМАВАШИ НАЙМ ДАХЬ ДАВААГАА АВАВ

2019-01-23  

Токио хотод үргэлжилж буй мэргэжлийн сумо бөхийн Хацү башёг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал 10 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байна.

Харин аваргын араас Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёонокуни нар найман даваа, хоёр унаатай удаалж байна.

Хацү башёгийн дээд зиндааны 10 дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Нишикигигээр найм дахь даваа авч 50 хувийн амжилтаа үзүүллээ.

Тамаваши өмнөх өдөр нь Озэки Такаясүг давсан бөгөөд өнөөдөр Котошёогикүтэй барилдахаар оноолт таараад байна. Энэ башёгийн 10 дахь өдөр Ичиножёо А.Ичинноров Миёгорюүд, Чиёошома Г.Мөнхсайхан Кагаякүд ялагдсан юм.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?