ХАКУХО ӨВДӨГ ШОРООДЛОО

2019-01-24  

Токио хотод болж буй мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ.

Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Митакэүмид өвдөг шороодлоо. Хакүхо энэ башёгийн анхны ялагдлаа авсан ч 10 даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлсэн хэвээр байна.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүгээр ес дэх даваагаа авч тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдэж эхэллээ. Тэрбээр Хакүхогийн араас ганцаараа есөн даваа, хоёр унаатай нэхэж явна.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноровт тавин хувийн амжилтаа хийхэд хоёр даваа үлдсэн бол Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, зургаан унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хацү башёгийн 12 дахь өдөр их аварга Хакүхо, Тамаваши нар барилдахаар оноолт таарчээ.

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?