АНГЛИЙН ЦОМЫН АВАРГЫН ДУУЛИАНТ ХОЖЛЫН ЭЗЭН МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

2019-01-26  

Английн Цомын Аваргын дөрөв дэх тойрогт Арсенал- МЮ таарсан. Аль аль нь Лигтээ ижил оноотойгоор 5-6 байрыг хуваалцан тогтмол урагшилж буй. Арсенал саяхан Челсиг 2:0-ээр хожсон бол МЮ баг Тоттенхемийг буулгаж авсан. Олны анхаарлыг татсан энэхүү учраанд МЮ 3:1 Арсеналыг хожлоо. 31,33 дахь минутанд Алекс Санчис, Линггаард нар гоолдсоноор тоглолтын хувь заяаг өөрийн талд эргүүлж чадав. Ийнхүү МЮ дараагийн 5 дахь тойрогт шалгаран үлдлээ.

Петр Чех 2 минутын дотор 2 гоол алдаж, багийнхаа тоглолтыг доголдуулав.

З0 настай Мезут Озилыг сэлгээгээр оруулав. Тэр талбай дээр 30 минут тоглосон ч, тоглолтыг эргүүлэхэд тус болсонгүй. -Яагаад Мезут Озилийг эхнээс нь бүрэлдэхүүнд гаргаагүй вэ? гэсэн асуултад, -Тэр тоглосон шүү дээ гэж Эмеру Унай хариуллаа.

Оле Гуннар бол жинхэнэ тоглогч,жинхэнэ дасгалжуулагч. Тэр тоглогч байхдаа МЮ-ыг хожилд хөтөлж байсан бол өнөөдөр дасгалжуулагч хийхдээ ч багийнхаа туг нь хэвээр явна. Оле бол Манчестер Юнайтед багийн салшгүй нэг хэсэг. Түүнийг МЮ-ын дасгалжуулагчаар жинхлэх нь зөв гэж Макгрегор бичжээ.
 
Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?