КРАСНОЯРСКИЙН ДЭВЖЭЭНЭЭС ГУРВАН МЕДАЛЬ ЗҮҮГЭЭД БАЙНА

2019-01-26  

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран мөнгөн медаль хүртэв. 
Тэрбээр өчигдөр шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр (10:0), хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялсан билээ. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовт цэвэр ялагдлаа.
Мандахаа гавьяат гурван жилийн өмнө нь Красноярскт хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ удаа амжилтаа ахиулж үзүүрлэв.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймаг, "Хонгор нутаг" дэвжээний тамирчин спортын мастер Энхбаярын Бямбадорж хүрэл медалийн эзэн боллоо. Энэ нь манайхны тав дахь хүрэл медаль болж байна. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Асхат Слямхановыг 8:0-ээр ялж шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Нармандахын Насанбуян хүрэл медаль хүртлээ. Энэ нь Красноярскоос Монголын тамирчдын дөрөв, эрэгтэйчүүдийн анхны медаль болж байна. Н.Насанбуян медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Зоу Ванхаотай хийж урамтай сайхан барилдаж 4:4-өөр ялснаар Гранпри тэмцээнээс анхны медалиа зүүв. 
Харин ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Томас Гилманд 8:14-өөр ялагдлаа.

65 кг-ын жинд Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Динара Саликоваг цэвэр ялж манай тамирчдын гурав дахь медалийг авчирч байна. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнд хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ удаа амжилтаа бататгаж, хошой медальтан боллоо.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий алт, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг ОХУ-ын Зелфира Садраддиноваг 7:4-өөр ялснаар манайхны хоёр дахь, өөрийнхөө дөрөв дэх медалиа хүртэв. Тэрбээр Красноярскт гурван өөр жинд (2014 онд 53 кг-д хүрэл, 2015 онд 55 кг-д мөнгө, 2017 онд 55 кг-д хүрэл, 2019 онд 59 кг-д хүрэл медаль хүртсэн) медаль хүртээд байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?