КАТАРУУД ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ӨМНӨД СОЛОНГОСЧУУД НУТАГ БУЦЛАА

2019-01-26  

Хөлбөмбөгийн ААШТ-ий дунд шөвгийн тоглолтууд өндөрлөлөө. Тэмцээний дунд шөвөгт Сон Хын-Мин ахлагчтай БНСУ-ын шигшээ баг Катарын шигшээ багтай тоглосон бөгөөд солонгосчуудын ялагдлаар өндөрлөсөн байна. Тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар хагаст Катарын шигшээ багийн 6 дугаартай А.Абдуллахын 16 шугамын гаднаас цохисон алсын цохилт Солонгосын хаалганы зүүн доод буланд орж, катарууд тэргүүлж эхэлсэн.

Катарын гоолоос ердөө минутын дараа солонгосчууд тооны харьцааг тэнцүүлж чадсан ч отон тоглолт гэж үзэн гоолыг хүчингүйд тооцсон. Ингэснээр үндсэн цагт тооны харьцаа өөрчлөгдөлгүй байсаар Катарын шигшээ баг 1-0 харьцаатай ялалт байгуулж, тэмцээний хагас шигшээд шалгарлаа.

Хагас шигшээд өрсөлдөх сүүлчийн эрхийг АНЭУ-ын шигшээ баг авсан бөгөөд дунд шөвөгт Австралийн шигшээ багийг 1-0 харьцаатай хожсон юм. Азийн АШТ-ий хагас шигшээ тоглолтууд даваа, мягмар гарагт явагдах бол шигшээ тоглолт хоёрдугаар сарын 1-нд болно. Хагас шигшээд Ираны шигшээ баг Японтой тоглох бол Катарын шигшээ баг АНЭУ-ын шигшээ багтай тоглоно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?