Н.ТӨГСЦОГТ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

2019-01-27  

Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн эзэн боллоо.

Н.Төгсцогт Доминиканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотын “Barclays Center”-т өнөөдөр 12 үе тулалдаж, онооны илүүгээр ялалт байгуулсан юм. Манай тамирчин тоглолтын туршид довтолж, удаа дараалсан оновчтой цохилтууд хийж, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулснаар ялалт байгуулж, аваргын бүсийн эзэн боллоо. 

Ийнхүү KING TUG мэргэжлийн замналынхаа 11 дэх ялалтыг байгууллаа.Сонирхогчийн бокст өсвөр наснаасаа тулалдан 130 орчим тулаан хийсэн King Tug буюу Н.Төгсцогт 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрээр 2014 оны Инчеоны Азийн наадмын дараа АНУ-ыг зорьж, мэргэжлийн бокс руу шилжсэн.

Түүний өрсөлдөгч Доминиканы боксчин Клаудио Марреро 29 настай. Мэргэжлийн бокст 25 тулаан хийснээс 23 ялж, хоёр ялагджээ. Марреро 23 ялалтынхаа 17-г хүнд цохилтоор авсан аж.

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?