ЖОЙКОВИЧ 7 ДАХЬ УДААГАА ТҮРҮҮЛЛЭЭ

2019-01-28  

Хорват эр тийнхүү түрүүлснээр Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон түрүүлсэн эрэгтэй теннисчин болов. Тэр финалд 6:3, 6:2, 6:3-аар Надалийг буулган авав. Тоглолт 2 цаг 6 минут үргэлжилсэн байна.

-Надальд талархая. Тэр эцсээ хүртэл тэмцэлдсэн. Үнэхээр үзүүштэй сайхан тоглолт боллоо. Надаль бол гайхалтай тоглогч. Бэртэл гэмтлээс буцаж ирээд ингэж тоглоно гэдэг бол их тэвчээр. Миний хувьд ч гэсэн яг нэг жилийн өмнө бэртэл авч байсан. Өнөөдөр их спортдоо эргэн ирээд, цомоо өргөөд зогсож байгаадаа баяртай байна. Намайг дэмждэг фанатууд, багийн хамт олон, эхнэр, охиндоо юунаас ч илүү талархаж байна гэж тэмцээний төгсгөлд тэрбээр хэлэв.

Харин Надаль; - Цом өргөж чадаагүй ч ингээд Та бүхнийхээ өмнө зогсож байна гэдэг сайхан. Бэртэл гэмтэл гэдэг амжилтыг хойш нь татагч юм. Хичнээн ч хугацаа алдав. Хэрэндээ их зүтгэлээ, чармайлаа. Энэ хэртэй тоглосондоо урамшиж байна. Охин, эхнэртээ талархлаа. Хамгийн гол нь фанатуудтайгаа уулзах, тэдхийхээ дэмжлэгийг мэдрэх үнэхээр сайхан байлаа. Баярлалаа гэсэн үгийг тэр хэллээ. 

 

 

Н.САЙНБИЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?