ТАМАВАШИ ТҮРҮҮЛЖ, МОНГОЛЧУУДЫН 83 ДАХЬ ТҮРҮҮГ АВЧИРЛАА

2019-01-28  

Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн дээд зиндаанд “Катаонами” дэвжээний бөх, сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваатайгаар  түрүүллээ. Тэрбээр 34 насандаа Японы Эзэн хааны цом хүртэж байна. 

Тамаваши Б.Мөнх-Оргил мэргэжлийн сүмо бөхөөр 15 жил хичээллэхдээ 10 жилд нь макүүчи зиндаанд барилдсан юм.

Түүнийг Эзэн хааны цом хүртсэн энэ баярт өдөр эхнэр нь амаржиж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн баярт мөч тохиолоо.

Тамаваши түрүү бөхийн ярилцлага өгөхдөө нулимсаа барьж тэвчсэнгүй. Тэрбээр "Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж ирсэн олон хүнд талархах сэтгэл төрж, баярын нулимс унагаж байна. Маш урт өнгөрлөө, энэ башё. Анх удаа түрүүлэх бөхийн сэтгэл зүйг мэдэрч үзлээ. Одоо л сэтгэл санаа тайвширч байна. Маш их баярлалаа, цаашид хичээж барилдана. Өнөөдөр хүүтэй болж, сайхан мэдээ сонслоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ башёд амжилттай барилдаж байсан ч өчигдөр дэвжээнд гаралгүй өнжсөнөөр Хацү башёг 10 даваа, дөрвөн унаатай өндөрлүүллээ.

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DD:Монголчуудын 83 дахь түрүүг авчирлаа ч гэх шиг. өмчилчих юм байна л даа 2019-01-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?