Хакухо Даваажаргал 42 дахь цомоо өргөж чадсангүй. Тэрбээр оны эхний барилдааныг 10:0-ээр эхний 10 өдөрт ганцаараа хошуучилж байсан. Гэвч 11,12,13 дахь өдрийн барилдаанд дараалан унаснаар тэргүүллээ Тамавашид алдсан.
Сүүлчийн өдрийн барилдаанд Даваажаргалд боломж байсан ч, түүнийг бэртлийн улмаас барилдах боломжгүйг мэдээлснээр Даваажаргал дэвжээг орхилоо. Түүний өвдөгний бэртэл сэдэрч, гишгэхэд хөндүүрлэж, өвчин орсон тухай багшдаа дуулгаснаар эхний сарын барилдааныг орхих шийдвэрийг дэвжээ нь гаргасан байна.
- Юуны өмнө өвчинг намдааж, гэмтлээ эмчилж бүрэн эдгээх шаардлагатай. Өвчнийг үл тоон гишгэж, бэртлээ хөндөх нь ирээдүйд хор, хохирол ихтэй гэж багш нь үзсэн байна. Тиймээс 1-р сарын барилдааны өрсөлдөөнөөс эрсдэл гаргалгүйгээр Хакухог татлаа гэж Майничи сонинд мэдээлсэн байна. Энэ сарын барилдааны 6 дахь тойргоос Какурю аварга, 8 дахь тойргоос Кисеносато аварга, 15 дахь тойргоос их аварга Хакухо дэвжээг орхилоо.
Н.САЙНБИЛЭГ