МАНЧЕСТЕРИЙН БАГУУД ОНОО АЛДЛАА

2019-01-30  

Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Энэ тойрогт түрүүлэхийн төлөө өрсөлдөж байгаа “Манчестер Сити” клуб “Ньюкасл”-ын талбайд зочилж  2:1-ээр хожигдлоо. 

Энэхүү тоглолтын эхний минутад Аргентин довтлогч Агуэро улирлын 11 дэх гоолоо оруулж, “Сити” тэргүүлж эхэлсэн. Гэвч Рондон 66, Ритчи 80 дахь минутад гоодож, “Ньюкасл” хожсоноор доош унах бүсээс холдож, 14 дүгээр байр руу орж ирлээ.

Шинэ дасгалжуулагчтай болсноосоо хойш хожигдол гээчийг амсаагүй яваа “Манчестер Юнайтед” клуб энэ тойрогт талбайдаа “Бөрнли”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр 45 оноотой болж, “Арсенал”-аас хоёр оноогоор хоцорч эхэллээ. Мөн зургаадугаар байрнаасаа урагшилж чадсангүй.

Тоглолтын 51 дэх минутад Барнс гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Крис Вуд 81 дэх минутад нэгийг нэмж, “Бөрнли” тэргүүллээ баталгаажуулсан юм. Гэвч “Улаан чөтгөрүүд” бууж өгөлгүй, 87 дахь минутад Погба торгуулийн цохилтоос гоолдож, багтаа найдвар авчирсан. Улмаар Линделоф 90 дэх минутад гоол оруулснаар багтаа нэг оноо авчирлаа.

Бусад тоглолтын үр дүн

Арсенал 2-1 Кардифф

Фүлхэм 4-2 Брайтон

Вулверхэмптон 3-0 Вест Хэм

Хаддерсфилд 0-1 Эвертон

Өнөө шөнө 04:00 цагаас хүснэгтийг тэргүүлэгч Ливерпүүл Лестер сититэй тоглоно. Хэрэв тэд ялалт байгуулбал долоон оноогоор тасарч цом өргөхөд нэг алхам ойртох юм.

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?