ӨМНӨГОВЬ АЙМАГ УЛИРЛЫН ДӨРӨВ ДЭХ ЯЛАЛТАА АВЛАА

2019-01-31  

Үндэсний лигийн дэд хэсгийг тэргүүлэгч Өмнөговь болон Сэлэнгэ аймгууд учраа таарч тоглолоо. Тоглолт өрсөлдөөнтэй үргэлжилсээр үндсэн цагт 85-85 болж оноо тэнцсэнээр нэмэлт үе сунгасан юм. Улмаар нэмэлт цагт мөн л ойролцоо тоглолт болж 94-92 харьцаатай Өмнөговь аймаг хожлоо. Тус тоглолтод Өмнөговь хурдан довтолгоог арай илүү хийж байсан бөгөөд 36 минутын турш тэд давамгайлалтай явжээ.  Тоглолтын шилдгээр 30 оноо, 8 самбар авсан Т.Билгүүн нэрлэгдлээ. Улиралд хожигдоогүй байсан Сэлэнгэ аймаг хоёр тоглолт дараалан хожигдсон бол Өмнөговь тэргүүн эгнээндээ хэвээр үлдлээ.

Хэнтий аймаг улирлын хоёр дахь ялалтаа авлаа

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн  Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн тоглолт боллоо. Тоглолтын эхний үед Баянхонгор Мазаалай баг зэрэг илүү тоглосон бол Хэнтий аймаг хоёрдугаар үед оноог тэнцүүлж чадсан юм. Эхний хагас хамгаалалт зонхилсон, оноо бага авалттай тоглолт болсон юм.  Гэхдээ хоёрдугаар хагаст довтолгоонд чиглэсэн тоглолтыг хоёр баг хийсэн, Хэнтий аймаг бөмбөг алдалт, довтолгооны хоёр дахь боломжоор авсан оноогоороо илүү байснаар 99-87 харьцаатай хожлоо тус тоглолтын шилдгээр 23 оноо, 8 самбар, 4 бөмбөг таслалт хийсэн Ш.Мөнх-Эрдэнэ нэрлэгдлээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?