АЛДАР СПОРТ ХОРООНЫ ШИЛДГЭЭР Б.БАТ-ӨЛЗИЙ ШАЛГАРАВ

2019-01-31  

Батлан Хамгаалах Яамны харьяа "Алдар" спорт хорооны аварга шалгаруулах барилдаанд улсын харцага Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Ш.Мөнгөнбаатар нараар магнайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг уралдуулж хүчийг үзэн барилдлаа. 

Уг барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, ЗХ-ний 034-р ангийн бөх дэслэгч улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат ЗХ-ний 120-р ангийн бөх дэслэгч улын начин Ц.Чимиддорж үзүүрлэжээ.

Бөхийн барилдааны их шөвөгт ЗХ-ний 337-р ангийн бөх ахмад улсын харцага Б.Одгэрэл, ЗХ-ний 034-р ангийн бөх аймгийн арслан Х.Цогтгэрэл нар шалгарлаа.

Дунд шөвөгт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат улсын начин Ч.Баянмөнх Ховд аймгийн Дарви сумын  харьяат аймгийн арслан  Б.Тайван аймгийн харцага Сосорбарам аймгийн нэмэх начин М.Амарсанаа нар шалгарлаа.

Өнгөрсөн жил Алдарын аварга шалгаруулах барилдаанд улсын харцага Б.Одгэрэл түрүүлж байсан юм.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?