СУМЫН ЗААНУУДЫН БАРИЛДААНД ӨВӨРХАНГАЙН Ц.БЯМБА-ОТГОН ТҮРҮҮЛЭВ

2019-02-02  

Билгийн тооллын 17-р жарны урвуулагч хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо, Хавдрын эсрэг үндэсний зөвлөлтэй хамтран Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгууллаа.

Барилдаанд 320 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, сумын заан Цэдэнсодномын Бямба-Отгон 9 даван түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай 8 даван үзүүрлэлээ.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, сумын баяр наадамд 5 удаа түрүүлсэн манлай заан Э.Совджамц, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын заан Даваасүрэнгийн Алтанцоож нар шалгарав. Уран барилдааны тусгай шагналыг Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, сумын заан Э.Түмэндэмбэрэлд гардуулав. Ховдын Б.Даваадалай сумын цолтнуудын барилдаанд дөрөв дэх удаагаа үзүүрлэж буй нь энэ юм.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?