МАНЧЕСТЕР СИТИ ЛИВЕРПҮҮЛИЙГ ГҮЙЦЭХЭД 4 ОНОО Л ҮЛДЛЭЭ

2019-02-06  

Күн Агуэро хет трик хийж багийнхаа ээлжит ялалтыг тэмдэглэлээ. Тэд Английн Премьер Лигийн аваргын ѳрсѳлдѳѳнд хэвээр үлдсэн гэдгээ ийнхүү баталлаа.

МС-г маш чухал 3 оноогоо халааслах зуур ПЛ-ийг хошуучилж буй Ливерпүүл 1:1 Лэйстэрси тэнцэж дѳнгѳж 1 оноо авлаа. Ингэснээр саяхан л 7 оноогоор тасрах боломжоо алдсан Ливерпүүл 3 -хан оноогоор МС-ээс илүү гарлаа.

Германы Дортмунд багийг 2 удаа аваргын титэм ѳѳд хѳтѳлсѳн Клопп,- Сандрах зүйлгүй. Дарамт ч үүсэхгүй. Бид яг л ингэж явсаар Германы аварга болж байсан. Бусад баг яах нь бидний асуудал биш. Бид л ѳмнѳѳ тавьсан зорилгоо алхам тутамдаа биелүүлэх учиртай. Тиймээс сэтгэл зүйн хувьд элдэв дарамтанд ѳртѳѳгүй, ѳртѳх ч үгүй гэж хэллээ.

- Бид хожлоо гээд санаа амар суудаггүй. Алдаа, сул талаа судалдаг. Хожигдвол бүр илүү нягталдаг. Бид Ливерпүүлд ойртсон. Ганц хожил, ганц хожигдол биднийг салгаж байна. Ганц хожил ямар үнэтэй вэ? гэдгийг Премьер Лиг санууллаа. Үүгээрээ Премьер Лиг бусад Лигээс ялгаатай. Бидэнд боломж бий. Алдаа бүрээ багасгах нь амжилтын түлхүүр байх болно гэж Пеп Гвардиолла хэллээ

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?