Нигуаныг авснаас хойш Челси эхнийхээ бѳмбѳгдѳлтийг хийлээ. Лигийг сүүл мушгиж буй Хаддерсфийлдийг 5:0-дэв. Эден Хазард ч бас 2 гоолыг зоолоо. Чухал ялалт байгуулснаар эргээд 4-р байр луу шилжив. Харин 4-т түр байрласан Арсенал МС-д бут цохиулснаар МЮ-ын ард 6-д бичигдэж эхлэв.
Манчестер Юнайтед гайхамшгийг бүтээсээр. Тэд 12-р сарын 19-нд Ливерпүүлээс 16 онооны ард байсан бол сүүлийн 9 тоглолтын 8-д нь хожиж, 1-д нь тэнцэж, тасралтгүй урагшилсаар 5-д эрэмблэгдэж эхлэв. Ѳмнѳѳ буй Челсигээс дѳнгѳж 2 оноо дутуу. Дѳрѳвт эрэмблэгдэнэ гэдэг бол Аваргуудын Лигт тоглох эрхийг авна гэсэн үг.
Н.САЙНБИЛЭГ