Г.БОЛОР-ЭРДЭНЭ Х.ЭНХТУЯА НАР ОЛИМПИЙН ЭРХ АВАВ

2019-02-09  

Туркийн Анаталия хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. “Токио 2020” паралимпийн наадмын эрх олгох энэхүү тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид өрсөлджээ.  

Монгол Улсаас Л.Отгонбаатар дасгалжуулагчтай баг өрсөлдөж Г.Болор-Эрдэнэ алт, Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэж “Токио 2020” паралимпийн наадмын эрхийг авчээ.

Эрэгтэйчүүдийн К44 ангилалын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж жингийн чансаагаа тэргүүлж байна. Тэрбээр 2016, 2017, 2018 онуудад Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан юм.

Харин эмэгтэйчүүдийн К44 ангилалын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртэж олимпийн наадамд амжилт гаргах боломжтойгоо илтгэв. 

“Токио 2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд 2019 оноос эхэлсэн бөгөөд Монголын тамирчдаас пара таеквондочид анхны эрхийг авлаа.

Пара таеквондогийн төрөл “Токио 2020” паралимпийн наадмаас эхлэн албан ёсны төрөл болон орж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин эрхээ аваад байна.

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?