Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилээс эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн. Дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн эхний тэмцээн өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний дурсгалд зориулсан Гранпри тэмцээн байлаа.
ДЭЛХИЙН ЧАНСААНД БАГТАЖ БУЙ МАНАЙ БӨХЧҮҮД
Эрэгтэйчүүдийн 57 КГ:
- Н.Насанбуян 13 дугаар байр (12 оноо)
- Э.Бэхбаяр 10 дугаар байр (10 оноо)
Эрэгтэйчүүдийн 61 КГ:
- Т.Түвшинтулга дөрөвдүгээр байр (25 оноо)
- Ц.Чинзориг 15 дугаар байр (10 оноо)
- Г.Отгонбаатар 16 дугаар байр (10 оноо)
Эрэгтэйчүүдийн 65 КГ:
- Т.Тулга дөрөвдүгээр байр (28 оноо)
- Б.Батмагнай 12 дугаар байр (12 оноо)
Эрэгтэйчүүдийн 70 КГ:
- Б.Бямбадорж тавдугаар байр (20 оноо)
- Г.Мандахнаран 10 дугаар байр (14 оноо)
- Э.Бямбадорж 13 дугаар байр (12 оноо)
Эрэгтэйчүүдийн 79 КГ:
- П.Өнөрбат дөрөвдүгээр байр (26 оноо)
Эрэгтэйчүүдийн 86 КГ:
- О.Үйтүмэн 12 дугаар байр (12 оноо)
Эрэгтэйчүүдийн 92 КГ:
- Л.Төртогтох зургадугаар байр (20 оноо)
- Б.Өлзийсайхан 12 дугаар байр (10 оноо)
Эрэгтэйчүүдийн 97 КГ:
- Ө.Батзул гуравдугаар байр (26 оноо)
- Б.Намхай 15 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 48 КГ:
- Э.Нарангарэл есдүгээр байр (14 оноо)
- Н.Анударь 8 оноотой 15 дугаар байр ( 8 оноо)
Эмэгтэйчүүдийн 53 КГ:
- Э.Сумъяа тавдугаар байр (22 оноо)
Эмэгтэйчүүдийн 55 КГ:
- Э.Даваачимэг есдүгээр байр (14 оноо)
- Б.Болортуяа 13 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 57 КГ:
- С.Цэрэнчимэд 10 дугаар байр (14 оноо)
- Б.Хонгорзул 13 дугаар байр (8 оноо),
Эмэгтэйчүүдийн 59 КГ:
- Б.Шоовдор дөрөвдүгээр байр (25 оноо)
- А.Батцэцэг 12 дугаар байр (10 оноо)
- Ө.Пүрэвсүрэн 15 дугаар байр (7 оноо)
Эмэгтэйчүүдийн 62 КГ:
- Э.Гантуяа гуравдугаар байр (26 оноо)
- Х.Болортуяа 15 дугаар байр (7 оноо)
Эмэгтэйчүүдийн 65 КГ:
- Х.Болортуяа есдүгээр байр (16 оноо)
- З.Болортунгалаг 12 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 68 КГ:
- С.Батцэцэг гуравдугаар байр (32 оноо)
- Э.Даваанасан 11 дүгээр байр (12 оноо)
- Э.Дэлгэрмаа 12 дугаар байр (10 оноо)
Эмэгтэйчүүдийн 72 КГ:
- О.Насанбурмаа хоёрдугаар байр (48 оноо)
Эмэгтэйчүүдийн 76 КГ:
- Г.Наранчимэг есдүгээр байр (14 оноо)
Дараагийн чансаа хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 3-нд Болгарын Русе хотод болох Дан Коловын нэрэмжит ОУТ-ий дараа гарна.
О.ДАШ